Аялалд гарахад анхаарах зүйлс :

ХООЛНЫ ХОРДЛОГЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

- 4-5 шилэн аяга бүлээн ус уулган бөөлжүүлж, хэд хэдэн удаа ходоод угаах.

- Нэг аяга усанд 1-2 хоолны халбага давс хийж уулгах.

- Бүлээн цай уулгаж, хэвтүүлэн, дулаан хучих

- Амьсгал, цусны эргэлт өөрчлөгдөх үед хиймэл амьсгал, зүрхний иллэг яаралтай хийгээрэй.

ТҮЛЭГДСЭН ХҮНД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

·Түлэгдсэн эрхтнүүдийн арьсыг таталдуулахгүйн тулд шархны орчмын арьс бүрэн тэнэгэр байхаар байрлуулах

·Хүчилд түлэгдсэн бол 15-20 минут ус гоожуулан угаах

·Хүхрийн хүчил нь устай нийлэхдээ дулаан үүсгэж өвдөлт ихэсдэг тул савантай буюу содтой усаар угаах

·Шүлтэнд түлэгдсэн бол содтой ус болон нэг аяга усанд цайны халбагаар нэг цууны хүчил хийж угаах

·Түлэгдсэн газраас гутал, хувцсыг хуулж авч болохгүй. Хайчаар маш болгоомжтой хайчилж авах

·Хувцасны хэсэг арьсанд наалдсан бол дээгүүр нь ариутгасан боолт тавьж, эмнэлэгт хүргэнэ.

АМЬТАНД ХАЗУУЛСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

· Шарх, шалбархайд нь иод түрхэж, ариутгасан боолт тавих.

· Яаралтай эмнэлгийн байгууллагад хүргэх.

· Галзуугийн эсрэг курс тариа хийлгэх хэрэгтэй.

НАРАНД ЦОХИУЛАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

· Нарны малгай өмсөх, шүхэр хэрэглэх,

· Ус сайн уух,

· Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

· Сэрүүхэн нам тайван газарт амруулах

· Бүлээн шингэн уулгах

· Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих

· Хүйтэн шүршүүрт орох

· Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

· Машинд унтахгүй байх

· Иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

ХОРТОЙ ШАВЬЖ МОГОЙД ХАЗУУЛАХ, ХАТГУУЛАХАД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

· Хорны тархалтыг удаашруулахын тулд нэрвэгдэгчийг хэвтүүлэх

· Хатгуулсан гар, хөлийг чиг баригч, банз, саваа мод зэрэгт бэхэлж, хөдөлгөөнгүй ороох

· Хатгуулсан газрыг тойрсон хавдар байнга нэмэгдэх учир боодлыг суллаж байх

· Их хэмжээний шингэн (халуун цай) уулгах

· 15- 20 дусал валерьяны ханд уулгах

· Яаралтай эмнэлэгт хүргэх

· Зөвхөн хэвтээ байдлаар зөөж тээвэрлэх

· Машинд унтахгүй байх

· Ямар ч тохиолдолд хатгуулсан газрыг хайрах, хагалах, нэрвэгдсэн хөл гарыг чангалуураар татаж боох, архи өгөх, шархнаас хорыг сорох зэргийг хэрхэвч хийж болохгүй.

Book now