Аялал бол нөхөрлөл

Сайхан аяллын үндэс нь нөхөрлөл юм. Адил сонирхол, ижил хэв маяг, төстэй зан ааштай хүмүүс аяллыг баялаг болгодог. Албархуу, зарчимч байдал хэзээ ч аялалд тохирдоггүй. Нөхөрсөг, зугаатай, чөлөөтэй байх нь аяллын амин сүнс юм. Олуулаа аялах гэж байгаа бол урьдчилан танилцаж, бусдыгаа бага ч гэсэн мэдэж авбал сайн.

“Анд нөхдийн аялал хамгийн сайхан нь” гэсэн үг бий. Нийцтэй хүмүүстэй аялах нь цаг хугацаа, орон зайн нөлөө, дарамтнаас ангижруулдаг. Олуулаа аялахад хошин шогийн мэдрэмжтэй хүн баяр хөөр нэмдэг. Майхан

Аялалд сайн тогооч, сонирхолтой яриа өрнүүлдэг хүн ч бас чухал юм. Аяллын хамгийн сайхан нь шинэ танилтай болох гэдгийг мартаж болохгүй. Магадгүй та үүрдийн найзтайгаа “Алтан нөхөрлөл”-өө эхлүүлж байгаа ч юм бил үү. Хэн мэдэх вэ. Сайн нөхрийг олох нь амжилтаас илүү гэлцдэг шүү дээ.

Хамгийн чухал нь гэр бүлийн аялал

Аялал бол гэр бүлээ шинээр "таних" боломж юм. Хайр энэрлээр дүүрэн гэр бүлд хамгийн сайхан дурсамжийг "аялал" үлдээдэг. Аяллаас аялалд тэд улам их баяр хөөрийг "үйлдвэрлэдэг". Ах дүүстэйгээ аялаад

Аялал бол ажил биш

Хүмүүс таашаал авах гэж аялдаг. Тиймээс аялал бол ажил биш юм. Ажлаас, хариуцлагаас тусдаа байх арга бол аялал. Харин аяллын хуваарь, хариуцлага, бэлтгэл, дэг журмаас төвөгшөөж эхэлбэл аялал танд ажил шиг

Тиймээс аяллын туршид бүх зүйлд хөнгөн хандах сэтгэлзүйтэй бай. Өөрийгөө чөлөөл. Тэгээд л аял, зугаац. Эцэст нь та ажлаас өөр зүйл байдгийг мэдэж авна. Өөртөө л зав гаргахгүй бол тэр хэзээ ч өөрөө ирдэггүй.Цаг Анжисны илжиг шиг биш уулын хангал буга мэт бардам чөлөөтэй байж чадахаа мэдэр. Ийм боломжийг аялал танд олгоно.

Аялал бүхэн “олз”.

Сайн аялагч аялал бүхнээс олзтой буцдаг. Шинийг мэдэж таних нь өөрөө олз юм. Та сайхан дурсамж, гэрэл зураг, дүрс бичлэгтэй буцаж байгаа бол олзтой гэсэн үг. Шинэ танилтай болж, сайхан сэтгэгдэл тээж буцах нь