Хөвcгөл аймаг

Хөвcгөл аймаг

Хөвсгөл аймаг нь 1931 онд үүсэн байгуулагдсан. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж, ОХУ-ын Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв нь Мөрөн хот бөгөөд улсын нийслэлээс баруун хойш 779 км зайтай. Хөвсгөл аймаг 103 мянган м2 газар нутаг, 123 мянга гаран хүн амтай. Нутгийн иргэдийн ихэнх хувийг Халх, Дархад, Хотгойд, Урианхай ястнууд эзлэх ба мөн тайгын Цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор амьдардаг. Хөвсгөл аймаг нь амьтан, ургамал, ашигт малтмалаар баялаг, түүх, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий болсон нутаг юм. Үндсэндээ уулархаг нутагтай тул уул, ус, ой, хөвч, тайга хосолсон байгальтай тус аймгийг аялагчид «Монголын Швейцар» гэж нэрийдэх нь бий. Тус аймагт Соёны бүс нутаг, Хөвсгөл далай, Даян дээрхийн агуй, Уушгийн өврийн буган хөшөө, Улаан толгойн буган хөшөө, Дархадын 13 овоо, Цаатны нутаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог. Хөвсгөл орчмын нутаг нь аялал жуулчлалд нэн тохиромжтой, рекреацийн нөөц ихтэй манай орны онцгой бүс нутгийн нэг юм. Монгол орны аялал жуулчлалын томоохон бүс нутгийн хувьд гадаад жуулчдын төдийгүй дотоодын аялагчдын урсгалыг хамгийн ихээр татаж байна. Тиймээс ч олон улсын стандартад нийцсэн амралт, жуулчны баазууд болон аялагчдын шаардлагыг хангах үзвэр, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулдаг. Хөвсгөл аймаг өнөөдөр суурин газраас хол бүс нутаг биш, аялал жуулчлалын шинэ бүс нутаг болтлоо хөгжиж чаджээ.

Book now