Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймаг нь 1940 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 45 мянган км² нутаг дэвсгэр, 100 мянга гаран хүн амтай. Аймгийн төв нь Өлгий хот ба Улаанбаатар хотоос 1709 км зайнд оршдог байна. Хүн амын ихэнх нь Казак үндэстнүүд бөгөөд Монгол овгийн Урианхай, Тува ястнууд ч амьдардаг байна. Тус аймаг нь газар нутгийн хувьд баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон, хойд талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улс, зүүн талаараа Увс аймаг, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай хиллэдэг. Та Баян-Өлгий аймгаар зочлон Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Бага Ойгарын цагаан салаагийн хадны зураг, Ёлтын сав газар, Потанины мөсөн гол, Бага түргэний хүрхээ, Толбо нуур, Ачит нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт олон газрыг нүдээрээ үзэх боломжтой. Үүнээс гадна Казах түмний аж ахуй, соёл, түүх, ёс заншилтай танилцаж, Монгол түмний бас нэгэн үндэстний гайхамшгийг мэдрээрэй.

Book now