Архангай аймаг

Архангай аймаг

Архангай аймаг нь анх 1931 онд байгуулагдсан. Нийт 93 мянга орчим хүн амтай. Аймгийн төв нь Цэцэрлэг хот ба Монгол орны баруун зүгт, Улаанбаатар хотоос 477 км зайд байрладаг. Тус аймаг нь хойд талаараа Хөвсгөл, зүүн талаараа Булган, өмнө талаараа Өвөрхангай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг. Архангай аймаг нь Монгол Улсын аялал жуулчлалын томоохон бүсүүдийн нэг юм. Тус аймагт Чулуут гол, Тамирын гол, Өгийн нуур, Тэрхийн цагаан зэрэг нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор зэрэг олны анхаарлыг татсан байгалийн болон түүхийн дурсгалт газрууд бий. Тэдгээр газруудаас заавал үзэх ёстой хамгийн онцлог газар бол Орду балык буюу Хар балгас гэж нэршсэн их хотын туурь юм. Хар балгас нь Төв Азийн нүүдэлч ард түмний дунд МЭ VIII-IХ зууны үед оршин тогтнож байсан Уйгарын хаант улсын нийслэлийн туурь ба одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт оршдог. Хар балгас нь нийт 32 км2 талбай эзэлсэн асар том хот байсан гэж судалгаанд тэмдэглэсэн байдаг. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Мөн цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруулан олон цонж, цамхаг баригдсан ажээ. Та энэ зун Архангай аймгийг зорихоор төлөвлөсөн бол их түүхийн томоохон гэрч болох Хар балгасын туурийг заавал үзээрэй.

Book now