УВС НУУРЫН АЙ САВ ГАЗАР - ДЭЛХИЙН ӨВ (Увс, Завхан)

УВС НУУРЫН АЙ САВ ГАЗАР - ДЭЛХИЙН ӨВ (Увс, Завхан)

УВС НУУРЫН АЙ САВ ГАЗАР - ДЭЛХИЙН ӨВ (Увс, Завхан)

200 сая жилийн настай, монголын хамгийн том нуур болох Увс нуурын ай сав газар нь “Дэлхийн өв”-д бүртгэлтэй юм. Увс нуурын урт 84, өргөн нь 79 км хэмжээтэй ч сав газар нь уртаашаа 600 км, өргөөшөө 160 км хүрдэг. Төв Азийн гадагш урсгалгүй нэгэн бичил өвөрмөц “тогоо”(ай сав) энд байгааг судлаачид 1980-иад онд тогтоожээ. Ханхөхий, Хархираа, Түргэн, Тагна, Сангилен, Булнайн өндөр уулсаар хүрээлэгдсэн энэхүү асар том хотгор тогоо нь “Увс нуурын ай сав” юм. Тиймээс Увс нуурын хотгор гэж нэрлэдэг. Уг хотгорын хормой дахь элсэн манхан, цөлийн аагим халуунд гүрвэл гүйж явахад хажууханд нь орших цаст оргилд янгир дүүлж, зэрэгцээх ой хөвчид буга урамдаж байдаг. Элсэн манхан, хээр тал, цөлөрхөг хээр, говийн уулс, ой хөвч, цаст ян сарьдгууд, гол мөрөн, намагт хөндий, их нуур… гээд энэ тогоонд байгалийн сайхан бүрдсэн. Ийм ч учраас “Ази доторхи Ази” гэж дэврүүнээр нэрлэсэн нь бий. Тус ай савын хамгийн нам цэг нь далайн төвшнөөс дээш 758.9 метр, өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 4.126 метрт өргөгдсөн Хархираа, Түргэний цаст ноён оргилууд юм. Увс нуур нь Азийн шувууны нүүдлийг татдаг диваажин юм. Энд 362 төрлийн нүүдлийн шувууд ирдэг.

Book now