БУРХАН ХАЛДУН, ЧИНГИСИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД (Хэнтий)

БУРХАН ХАЛДУН, ЧИНГИСИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД (Хэнтий)

БУРХАН ХАЛДУН, ЧИНГИСИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД (Хэнтий)

Дэлүүн болдог: Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдог нь өнөөгийн Хэнтийн аймгийн Дадал сум гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Хар зүрхний Хөх нуур: 1189 онд Тэмүжинд Чингис хаан цол олгож, Хамаг Монголын эзнээр өргөмжилсөн дурсгалт газар бол Хар зүрхний хөх нуур юм. Энэ үйл явдал болсон газар нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь Хөх нуур, Зүрх уул мөн гэж эрдэмтэд тогтоосон. Зүрх уулын бэлд цэнгэг уст холбоо хоёр нуур бий. Хар зүрхний хөх нуур нь уулсаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Өглөгчийн хэрэм: Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километрт орших Дайчин ууланд хуучнаар “Чингисийн хэрэм” гэж нэрлэдэг байсан эртний байгууламж бий. Энэ нь шавар наалтгүй, чулуугаар нямбайлан өрж, уул түшүүлэн барьсан өвөрмөц бэхлэлт юм. Тус хэрмийн тойргийн урт нь 3 километр бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай. Социализмын үед судлаачид ойролцоох голынх нь нэрээр “Өглөгчийн хэрэм” хэмээн нэрлэж байсан ч сүүлийн үед “Ихэсийн газар” буюу эртний онгон тахилгын газар гэж үзэх болжээ.

Book now