Мэнэнгийн тал (Дорнод аймаг)

Мэнэнгийн тал (Дорнод аймаг)

Мэнэнгийн тал (Дорнод аймаг)

Мэнэнгийн тал нь Монголд төдийгүй Азид томд орох уудам тэгш тал юм. “Нүд алдам” хязгаар нь үл үзэгдэх энэ тэгш талыг хуучин машинаар хоёр өдөр зогсолтгүй явж туулдаг байжээ. Дорнын өвсөрхөг тал нутгийн сонгодог төрхийг эндээс үзэж болно. Мэнэнгийн талын зээрийн сүргийг үзсэн биологич Африк тив дэх Серенгети хэмээх дархан цаазат газартай зүйрлэн “Азийн Серенгети” гэж бичсэн байдаг. Мэнэнгийн шаргал тал нь хааш хаашаа 100 км үргэлжилдэг. Эдүгээ дэлхийд атар онгоноороо үлдсэн ийм уудам тал ховорджээ.

Book now