Өмнөговь аймаг

Өмнөговь аймаг

Өмнөговь аймаг нь 1931 онд байгуулагдсан. Нийт 165 мянган м2 нутаг дэвсгэр, 71 мянга гаран хүн амтай. Өмнөговь аймаг нь газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн томд тооцогддог. Аймгийн төв нь Даланзадгад хот бөгөөд Улаанбаатар хотоос 575 км зайд байрладаг. Өмнөговь аймгийн нутаг нь говь, цөлийн бүсэд багтах ба Монголын их говиуд энэ нутагт бий. Мөн хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Тус аймагт бидний сайн мэдэх Хонгорын элс, Баянзаг, Говь гурван сайхан уул, Ёлын ам, Нэмэгт-Хэрмэн цав, Ноён богд-Толь хад, Алгуй улаан цав, Галбын гурван хийд, Сангийн далай зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байрладаг. Та Өмнөговь аймгаар зочлон Монгол орны өргөн уудам талд нар жаргахыг харж, говь нутгийн үзэсгэлэнт байгалийн тогтцыг өөрийн нүдээр хараарай.

Book now